top of page

Гэрээ тохижуулах гэж толгойгоо өвтгөх хэрэггүй

Цөөн хэдэн тавилгатай монгол гэрт амьдардаг байсан нүүдэлчин монголчууд бидний ихэнх нь эдүгээ тохилог сууцанд аж төрөх болсоор удаж байна. Энэ цаг үеэ дагаад өндөр хөгжилтэй орнуудын сонголт арвинтай, чанартай, үзэмжтэй тавилга хэрэгсэл цаг үеэ даган хүчтэй түрэн орж ирж байна. Гэр орныхоо тавилга хэрэгслийг хэрхэн сонгох гэр орноо тохижуулахад учир бий. Ихэнх хүмүүс эхлээд байр сууцаа шууд засварлаад, дараа нь түүндээ зохицсон тавилга сэлт хайх гэж зовохнь элбэг.

 

Харин эсрэгээр хийвэл илүү амар байдаг. Орон байрны засвар тохижуулалтад өнгө будгийн зохицол, агуулга хэлбэрийн нэгдэл, орон зайн харьцаа зэргийг сайн анхаарах шаардлагатай. Засвар хийсэн орон сууцанд тавилга хэрхэн сонгох вэ. Тохижуулсан өрөөнийхөө хэмжээ дамжаа, хана шалны өнгө, засвар хийсэн дизайн зэргийг тэмдэглээд эсвэл бүдүүвч план зураг гаргаж ирээд тавилгаа сонгож болно. Тавилга худалдаалдаг дэлгүүрүүдийн дизайнеруудыг гэртээ аваачиж зөвлөгөө авсан ч болно.

            Монголд Европын, АНУ, Тайваны классик болон модерн загварын тавилгыг голлон худалдаалдаг. Классик загварын мебель тавьсан бол дан классик маягийн тохижилт, дэглэлттэй байх учиртай. Тэнд модерн ч юм уу, үндэсний маягийн ганц зүйл харагдахад л биш болоод явчихна. Ер нь сүүлийн үеийн классик болон модерн тавилгын хажууд морин хуур, хадаг гэх мэт үндэсний маягийн зүйлс огт зохидоггүй. Өөрөөр хэлбэл модерн тавилга тавьсан бол тэр өрөөний хана, цонхны хөшиг, гэрлийн бүрхүүл, хивс, ханын зураг, чимэглэл бүгд л модерн стилийнх байж л гоё харагдана гэсэн үг. Тавилга болон түүнтэй зохицсон чимэглэл Зарим тавилгын дэлгүүрийн тавилгууд нь түүнтэйгээ зохицсон хивс, хөшиг, чийдэнгийн бүрхүүл, ханын зураг, цэцэг, төрөл бүрийн чимэглэл зэргийг худалдаалдаг. Донж маяг нь таарсан аливаа чимэглэл тухайн тавилгыг төгс төгөлдөр харагдуулдагбайна. Цэцэг, даавуу, хоолны хэрэгсэл нийлээд нөгөө гоё тавилгануудынхаа өнгә үзэмжийг улам товойлгодог гэж үзэж болно. Энд төрөл бүрийн чимэглэл, зурагнууд ч мөн адил. Зураг гэхэд л даавуун, шилэн, тосон, хөөмөл гээд олон янз бий. Мөн унтраалга, залгуурыг хүртэл бодолцох ёстой. Хивсэнцэр, гишгүүр, үнсний сав, лааны суурийг ч орхилгүй анхаарах нь чухал. Зарим тавилгын дэлгүүрүүд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх явдал байдаг. Чамин хээнцэр тавилгатай айлын унтраалга, хаалганы бариул мэт нь энгийн байвал утгагүй. Гал тогооны, угаалгын, хүүхдийн өрөөний болон албан тасалгааны тавилга хэрэгсэл сонгох Гал тогооны, угаалгын, хүүхдийн өрөөний болон албан тасалгааны тавилга хэрэгсэл сонгохдоо тухайн орон сууц, албан конторын байрлал, зориулалт, гадаад дотоод хэлбэр маягтай уялдуулж янз бүрээр хандах шаардлагатай. Мебель тавилга авч буй хүмүүс сонголт хийхдээ онцгой анхаарч, нэлээд цаг заваа зарцуулбал тав арван жилдээ л санаа зовохгүй шүү. Зүгээр нэг ажлын зав чөлөөгөөр хам хум хандах хэрэг биш. Тав тухтай гал тогоо Гал тогооны өрөө гэрийн эзэгтэйн хувьд хамгийн тав тухтай эвтэй тохилог орчин байх учиртай.

             Хоол бэлдэхэд сав суулга, хутга, комбайн гээд бүх зүйлс гарын дор байх нь эзэгтэйд таатай сэтгэгдэл төрүүлнэ. Нэг хоол хийх гээд л хутга хайж хамаг юмаа онгичих нь ямар таатай байх билээ дээ. Гал тогооны тавилга эмэгтэй хүний хэрэгтэй зүйлээ олоход хамгийн сайн туслагч байх ёстой. Тэгсэн цагт хоол ч амттай болно. Гал тогооны тавилга голдуу ком хэлбэрээр зарагддаг. Шалан дээр байрлах шүүгээнүүдийн хувьд 60 см-ээс дээшгүй өндөртэй байвал дотроос нь ямар нэг зүйл олоход төвөг учирдаггүй. Тэр тусмаа шүүгээний шургуулгууд хэрэгтэй зүйлээ хамгийн хурдан олох зориулалттай тул жижиг овортой зүйлсийг энд л хадгалбал зохино.

Шургуулганд хадгалах зүйлсийн жагсаалтыг хоол амтлагчууд тэргүүлдэг. Харин сав суулгыг бол хоёр хаалгатай шүүгээнүүдэд хийвэл багтаамж сайн болно. Шүүгээний доод талын шургуулганд поднос тавиуруудыг хийх нь зөв байдаг. Гал тогооны өрөөний ширээ хичнээн том байлаа ч талбай дандаа дутаж байдаг. Ширээн дээр мах гурилын мод, хутга, алчуур, ногоо, мах, гурил хөглөрнө. Аль хэдийн хоолоо хийж эхлэх цаг болчихоод байхад эзэгтэй ширээ эмхлээд л зогсож байвал ямар вэ... Энэ бүх ажлын дараа хоол хийх нь эзэгтэйн хувьд хүсэхээр ажил шиг санагдахгүй нь мэдээж. Гал тогооны ширээн дээр зай хүрэлцэхгүй байх нь гал тогооны өрөөний тавилгыг буруу сонгосонтой холбоотой. Харин орчин цагийн гал тогооны тавилгын хувьд өлгөдөг шүүгээнүүд дотроо олон тооны тавиур, өлгүүр дэгээ агуулж байдаг учир энэ асуудал үгүй болж байна. Гагцхүү хамгийн орчин цагийн, хэрэглэгчийнхээ төлөө хийгдсэн тийм тавилгыг л сонгох ёстой. Хэрэв иж бүрэн ийм тавилга авсан тохиолдолд ширээ цэвэрлэх асуудал аяндаа үгүй болдог. Хоол амтлагч, хутганы сав, аяга таваг хатаагч, элдэв жижиг савнууд өрөх тавиуруудаар иж бүрэн тоноглогдсон байвал зүгээр.

Зарим зөвлөмж:

1. Бүх хоол амтлагч ба жижиг нунтаг зүйлстэй хүүдий сав хайрцагнуудаа хаяхыг нь хаяж үлдсэнийг нь шүүгээнд биш шургуулганд байрлуул.

2. Жижиг савнуудыг дээр дээрээс нь овоолж тавих биш харин эгнүүлж хадгалбал зохино. Сагс хэлбэрийн том саванд хэсэг хэсгээр хийж тавьдаг арга хамгийн зөв. Ялангуяа тогоо савны тагнууд их зай эзэлдэг бөгөөд тэднийг бүгдийг нь нэг сагсанд хийж тусад нь хадгалаарай.

3. Харин өлгөдөг шүүгээнүүдээс туссан сүүдрийн асуудлыг шийдэхэд зөвхөн орчин цагийн гал тогооны тавилгууд хэрэгтэй. Ийм тавилгууд өөртөө жижиг чийдэн агуулж байдаг.

4. Шургуулганд тань бүх төрлийн хутга, халбага, сэрээ, лааз нээгч, хайч, юм бутлагч, жижиг үрүүл зэрэг байвал зохино. үүнээс том зүйлсийг шургуулганд хийвэл нээхэд саад болдог.

5. Гал тогооны паралон бага зэрэг үнэр орж эхэлбэл бушуухан хаяж байгаарай. Ер нь паралоныг тэр хавьд нь жижигхэн сагсанд хийж хадгалбал зохино. Паралон удаан нойтон байх тусам асар их нян үрждэг.

Мөн та гал тогооны тавилгыг сонгохдоо бат бэх байдлыг харахаа мартав

- Халуун чийг ба ууранд нэн тэсвэртэй материалтай байх хэрэгтэй.

- Уур хиншүү, чийг сорох төхөөрөмжийг өөртөө агуулдаг.

- Бүрэн тавилга нь хэлбэр дизайн ба өнгөний хувьд тансаг тул ямар ч айлын гал тогооны өрөөг дээд зэргээр чимэглэдэг. 

-Гал тогооны шүүгээнүүдийг маш олон хааж нээх учир бариулны бат бэх байдал чухал байдаг. Тав тухтай унтлагын өрөө Унтлагын өрөөний хамгийн чухап тавилга бол мэдээж ор байдаг. Орыг сонгоход матрасс чухал неөлөөтэй. Ор нь өндөр (40см өндөр), нам (15-30 см өндөртэй), хелтэй, хөлгүй, хөл нь дугуйтай, дугуйгүй гэх мэт олон янз бий. Ор хаана байрлах вэ гэдгээс унтлагын өрөөний тохижилт хамаарна. Орны толгой хоймор буюу хойд зүгт чиглэсэн байвал сайн. Гэхдээ ороо хааш нь харуулж тавих нь гэрийн эзний хүсэл, өрөөний зохион байгуулалт, зайны хязгаарлалттай холбоотой. Ор заавал модон материалаар хийгдсэн байх албагүй ч модон байвал зүгээр. Учир нь хүмүүс бид гар утас, радио, зурагт гэх мэт соронзон долгионы орчинд байдаг. Харин мод тэдгээрийг саармагжуулж зөөлрүүлж байдаг. Унтлагын өрөөний стандарт Японд нэг хүн амьдардаг орон сууцны интерьерийг хэрхэн хийж болох тухай ном байдаг байна.

Тэр номонд бичсэнээр нэг хүн 2.50 метр өргөн, 5 метр урттай, нэг цонхтой байранд амьдраад болоод л байдаг аж. Ер нь бол амьдрахуйц л хэмжээтэй байвал болдог байх нь. Гэхдээ хэмжээ багатай ч гэлээ интерьерээ орчиндоо тохируулан хийх хэрэгтэй. Харин унтлагын өрөөний стандартыг зочид буудалд мөрддөг. Зочид буудлын хамгийн бага өрөөний талбай 15 ам метр байдаг. Хөшиг Унтлагын өрөөний хөшигний материал нь даавуу бопон синтетик 1 буюу нийлмэл эдээр хийгдсэн байдаг. Түүнээс гадна тор, даавуун гэсэн 3 давхар хөшигтэй байвал зохимжтой. Торон хөшиг нь нарны гэрлийг өрөөнд нэвтрүүлснээр, байгалийн гэрлийг ашиглах боломж бидэнд олгодог. Харин нийлмэл эдээр хийсэн бараан өнгийн хөшгийг нарны гэрлийг нэвтрүүлэхгүйн тулд ашигладаг. Өөрөөр хэлбэл унтлагын өрөөнд хүн өдөр ч унтаж болно шүү дээ.

Тэр үед гэрэл нэвтрүүлдэггүй бараан хөшиг хэрэг болно. Гэрэлтүүлэг Орны хоёр талын тумбочкан дээр гэрэл байрлуулах нь тог хэмнэх ач холбогдолтой. Жишээ нь ном уншихын тулд бүхэл бүтэн өрөөний гэрлийг асаах шаардлагагүй. Мөн хажуудаа байгаа хүндээ саад болохгүйгээр юм унших боломжтой. Манайхан дүүжин тааз, гэрлийн бүрхүүл зэргийг тансаг, чамин хэрэглээ мэт ойлгодог. Энэ нь тог хэмнэх, хэрэглээний тав тухтай байдлыг хангах ач холбогдолтой байдаг. Унтлагын болон зочдын өрөөнд хэрэглээ бүрт зориулагдсан 3 төрлийн гэрэл, унтраалга байвал зохимжтой.

Ахуйн хэрэглээнд

1 . Унждаг гэрэл /манайхан абажур гэж хэлдэг/

2. Ханын гэрэл

3. Туслах гэрэл буюу шууд тусгалын биш далд дүүжин таазны цаана монтажлагдсан рефлексэн гэрэл болон цэгэн гэрлийг суурилуулдаг. Мөн зөөврийн болон ширээний гэрлийг өргөн ашигладаг. Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хооллоход гэрэлтүүлгээ бүрэн ашиглах, харин телевиз үзэх тохиолдолд зөвхөн таазны туслах гэрлээ асаахад хангалттай. Таазны өндрөөс гэрэл, түүний бүрхүүлийн хэлбэр загвар шалтгаална. Тааз өндөр байх тусам унжсан, гоёмсог гэрлийн бурхүүл байвал зүгээр. Гэхдээ яг орныхоо харалдаа гэрлийн бурхүүл хийх нь тохиромжгүй. Дээрээс унах гээд байгаа ч юм шиг эвгүй байдаг. Ер нь гоё тансаг гэрлийн бүрхүүлүүдийг зочдын өрөөнд хийвэл тохиромжтой. Харин унтлагын өрөөнд даавуун болон янз бүрийн бүрхүүлтэй дугуй хэлбэртэй, классик загварын зөөврийн, болон ширээний гэрлүүд байвал тохиромжтой

bottom of page