top of page

Хээ угалзтай өнгөлөг буйдангийн бүрээснүүд

Цулгай цагаан өнгийн бүрээс хамгийн түгээмэл сонголт байдаг хэдий ч содон хээ угалзтай тод өнгөнүүд бүрээсний ертөнцөд нэгэн том давалгааг үүсгээд байгаа. Эдгээр бүрээсний загваруудыг ашиглаж гэртээ амь оруулцгаая.

Саармаг өнгөн дундаас гоцлох нь

Энэ өрөөг бүхэлдээ цайвар шаргал өнгөтэй байна гээд төсөөлөөд үздээ. Уйтгартай байгаа биз? Шоколадан бор өнгөтэй бүрээс энэ өрөөний гол цөм нь болсон байна.

Амар амгалан байдлыг мэдэр

Ногоон өнгөтэй бүтээлэг амтат гуа мэт өнгөтэй энэ өрөөнд эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн харагдаж байна.

Түргэн өөрчлөлт

Та тодорхой нэг өнгө болон хээнээс залхдаг бол бүрээснийхээ гаднах байдлыг  өөрчлөхөд их амархан.

Нэг тийм цэнхэр өнгө

Цэнхэр өнгөтэй бүрээсийг буйдандаа ашиглан том өрөөгөө хүүхдийн тоглоомын өрөө болгон өөрчилсөн байна.

Шинэ төрх

Бүтээлэгнүүд маш олон төрлийн хээ хуартайгаар хийгддэг. Ямар төрлийн хээтэй байх нь таныг өрөөний тавилгаа хэрхэн шинэчилж харагдуулах гэж байгаагаас хамаараад янз янз байна.

Жүжгийн хатан хаанд зориулав

Иймэрхүү тод цэцгэн хээтэй бүрээс багахан хүч зарцуулахад л нүдэнд туссан буйданг бий болгож байна.

Байгаагаа ашигла

Хөшигнөөсөө үлдсэн үлдэгдэл даавуугаар охидын өрөөний сандлын бүрээс хийжээ.

bottom of page