top of page

Зочид ирэхээс өмнө яаж хурдан цэвэрлэгээ хийх вэ?

Алхам 1: Хамгийн том бэрхшээл юун дээр байгааг олж мэдэх

Гуталнууд чинь хамгийн их зай эзлээд байна уу? Гуталнуудаа тавьдаг тавиур юм уу эсвэл өлгөдөг тавиур хийгээд үз. Хувцаснууд чинь багтахгүй чихэлдээд байна уу? Нарийхан өлгүүрүүд аваад үз, хувцаснуудаа хайж олоход чинь амар болох болно. Өглөө болгон ажил луугаа яарч сандарч гардаг уу? Цамц, өмд, жинснүүдээ ялгаж хийгээрэй, тэгвэл хувцаснууд чинь эмх цэгцтэй болохоос гадна цагийг чинь хэмнэнэ. Хамгийн том асуудлуудаа шийдэх нь мөрөөдлийн хувцасны шүүгээгээ бий болгоход тань туслах болно.

Алхам 2: Гэрийнхнийгээ дайчил

Нөхөр, хүүхдүүдээ энэ ажилдаа татан оролцуул. Ямар ч л гэсэн ганцаараа хийснээс илүү үр дүнтэй шүү. Хүн болгон өөрсдийнхөө хувцас, тоглоом, эд зүйлсийг янзлах үүрэг хүлээнэ. Ингэж хийснээрээ та өөрийнхөө цагийг бүрэн хэмнэлээ л гэсэн үг. Ядаж л бусдынхаа хэрэгтэй зүйлсийг гаргаж хаяхаас сэрэмжилж чадна. 

Алхам 3: Тогтмол цагийг зарцуул

7 хоногт ядаж нэг цагийг хувцасны шүүгээгээ янзлахад зарцуулж чадвал та үнэхээр замбараагүй хувцасны шүүгээндээ дэвшилт гаргаж чадна. Тийм их цагийг зарцуулж чадахгүй бол яах вэ гэж үү? Тэгвэл 2 удаа хагас цагаар хийх гээд үз. Хүүхдүүд чинь зогсоо зайгүй дуудаад ажилд чинь саад болоод байвал нөхрөөсөө хүүхдүүдээ саатуулж байхыг гуй. Бас дээрээс нь нөхрийгөө шүүгээ янзалж байхад нь эргүүлэн тус хүргэхээ мартав аа. 

Алхам 4: Хамгийн багаас нь эхэл

Бүх хувцасаа шүүгээнээс нь эхлээд гарга /тийм ээ бүгдийг нь/. Бүх хувцасаа гаргахгүй бол өмсдөггүй хувцаснууд чинь шүүгээн дотроо хөглөрсөн хэвээр л байх болно. Одоо л жинхэнэ эхнээс нь бүгдийг ялгаж хийх хэрэгтэй. Хуучирсан болон уранхай хувцаснуудаа шүүгээнээсээ гаргаж хая. Бас хэрэггүй, өмсөх шаардлагагүй хувцаснуудаа ч гэсэн.

Алхам 5: Илүү зүйлсийг гарга

Хувцасны шүүгээндээ байгаа ямар ч ач холбогдолгүй зүйлсээ гарга. Хувцасны тань шүүгээнд таны зарим бичиг цааснууд хамт хадгалагддаг бол тэднийгээ гаргаарай. Хэрвээ тэр бичиг бичиг цааснууд тань чухал баримтууд бол тусад нь амархан, олж болохуйц өөр газар хадгалах хэрэгтэй. Бусад бичиг цааснуудыг нь ажлын өрөөнийхөө шүүгээнд ч юм уу нийлүүлээд хадгал.

Алхам 6: Ангилал гаргаж янзал

Шүүгээндээ байгаа бүх зүйлсээ ангил. Гуталнуудаа нэг талд, хүзүүтэй цамцнуудаа нөгөө талд нь, дараачийнхыг нь өөр нэг талд нь гэх мэтчилэн. Ингэснээр та хувцаснуудаа эмх цэгцтэй болгохоос гадна өглөө болгон цагаа хэмнэнэ гэсэн үг. Зайг ухаалагаар ашигла. Шүүгээн дотроо нэмэлт тавиурууд хийж өгснөөр шүүгээнийхээ багтаамжыг ихэсгэж хүзүүтэй цамц болон подволкнуудаа зөв хэлбэртэйгээр хадгалахад тус болно.

Алхам 7: 80/20-ийн зарчмыг баримтал

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч та бүх хувцаснуудынхаа ихэнх хэсгийг нь өмсдөггүй. Дундаж америкчууд л гэхэд хувцасныхаа 10-аас 20-н хувийг л өмсдөг гэнэ. /Монголчууд дунд ийм судалгаа байдаг эсэхийг гэхдээ мэдэхгүй юм/  Тийм ч учраас бүтэн жилийн турш өмсөөгүй л бол тэдгээр хувцаснуудаа гаргах нь зүйтэй.

Алхам 8: Нэгийг хийгээд, нэгийг гарга

Шүүгээндээ хийхээр авсан нэг шинэ хувцас бүртээ нэг хувцасаа зөрүүлэн гаргаж байх хэрэгтэй. Ингэснээр таныг хэрэгтэй хэрэггүй хувцас шүүгээндээ хадгалахаас хамгаалах болно.

Алхам 9: Үргэлжлүүлээд л байгаарай

7 хоног болгон шүүгээндээ их цэвэрлэгээ хийсний дараа 15 минутыг шүүгээгээ цэгцлэхэд зориулаарай. Бага ч гэсэн иймэрхүү байдлаар шүүгээндээ цаг зарцуулах нь таныг дахин бүгдийг шинээр эмхэлж цэгцлэхээс зайлсхийхэд тусална. Алхам 10: Өөрийгөө шагнаЯмар их зүйл амжуулж чадсанаа нэг эргэж хараад үүнийгээ тэмдэглэх хэрэгтэй. Өөртөө шинэ өлгүүрүүд худалдаж авч өгөх ч юм уу авъя гэж дотроо битүүхэн бодож явж байгаа цамцаа худалдаж ав. Танд одоо хийх зай байгаа юм чинь!

bottom of page