top of page

Өнгөлөг тод өнгийн даавууг унтлагын өрөөндөө ашиглая

Ер нь өнгөлөг бас тохилог өрөөтэй байхыг хүсвэл өрөөндөө байгаа орны бүтээлэг юм уу эсвэл хөшигний өнгийг хэрхэн сонгохоос их зүйл шалтгаалдаг гэдэг нь ерөнхий өрөөний тохижилтуудын талаарх эдгээр бичлэгүүдээс харагдаж байна. Тиймээс эдгээрийг уншиж харж байгаа бид өнгөний тал дээр нэгийг бодох хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Ягаан өнгөөр дагнасан нь

Орчин үеийн унтлагын өрөөнд ягаан өнгийг ингэж ашиглажээ.

Улаан ор

Энэхүү романтик унтлагын өрөөг улам өнгө оруулахын тулд оронд улаан өнгийг сонгож өгчээ.

Холиод тааруул

Цайвар өнгөнүүдийг цэцэгний хээтэй холисон байгаа нь халуун орны атмосферийг бүрдүүлсэн байна.

Маш олон өнгө

Энэ өрөөнд солонгын долоон өнгөний бүх өнгө нь багтан оржээ. Хээтэй хана, олон өнгийн цэцэгстэй ор бүхий энэ өрөө яах аргагүй нүдэнд тусч харагдаж байна.

Халуун орны нарны туяа

Ногоон, шар, оранж өнгөнүүдийн нийлэмж нь халуун орны мэдрэмжийг төрүүлж байна.

Охидын цэцэгс

Лавандтай зохицсон цэнхэр ногоон өнгийн цэцэгсийн зөөлөн өнгө нь орны цагаан хүрээ болон цайвар цэнхэр хананы өнгөтэй эсрэгцэж байна.

Жинхэнэ байгалийн

Энэхүү хоорондоо хосолсон цэцэгс бүхий өнгөлөг дэр болон даавуу яг л хөдөө зусланд байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байна

Зөөлхөн цэнхэр

Цэцгэн хээтэй дэр болон хөнжил дээр зөөлөн цэнхэр өнгийг нэмжээ. Уг цэнхэр өнгө орчин тойрныхоо өнгийг зөөлрүүлэн харагдуулж байна.

Унтлагын өрөөний баримтлах зүйлс

Унтлагын өрөө гэдэг айл гэрийн хамгийн чухал хэсгүүдийн нэгэнд ордог бөгөөд янз бүрийн энерги хургаж тогтохдоо амархан байдаг. Мөн нисэгч одны зурхай буюу цаг хугацааны нөлөөнд хамгийн амархан өртдөг.

    Унтлагын өрөө нь хүний хувийн амьдрал болон өөрийгөө мэдрэх гол орчин болж байдаг болохоор түүнийг аль болох зөвхөн өөрийнхөө тав тухад зориулж тохижуулсан байвал зохино.

Өөрөөр хэлбэл өөрийн онцлог буюу төрсөн жилийн шинж, зан чанартаа фэн шуйг ашиглаж тохирсон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг.
    Сүүлийн үед зарим айлууд бараг тавилгагүй шахам өрөөнд байх сонирхолтой болсон бөгөөд энэ нь хүний сэтгэлд ямар нэгэн хоосон орон зайг үүсгэж байдаг болохоор тийм ч таатай зүйл биш юм. Хамгийн чухал нь унтлагын өрөөнд таны ор байдаг ба танд өгч чадах ээлтэй энерги бүхий материал, өнгө хээтэйг сонгох хэрэгтэй.

Орны сонголт

    Орыг сонгохдоо өөрийгөө болон хань ижилтэйгээ хамт байхдаа ч та хоёрыг хоёр нугалсан том өргөн байвал сайн. Хэтэрхий жижиг нарийн орон дээр унтаж байх нь таны амжилт болон алсын харааг багасгах болно. Гэхдээ Хятадын хаан шиг өөрийгөө хэд нугалах том орон дээр унтах нь сайхан боловч хамаагүй том ор нь хүнд өөртөө итгэлгүй, аймхай байдлыг үүсгэдэг.
Гудас

    Нэг орон дээр нэг л гудас юм уу матрас хэрэглэж бай. Хоёр салангид ор, хоёр салангид гудас зэргийг зэрэгцүүлж тавьж байх нь хос хоёрыг салгах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Гэхдээ нэг бүтээлгээр бүтээсэн хоёр гудастай орноос салангид өөр өөр газар тавьсан хоёр ор байсан нь дээр.
Орны толгой

    Ор заавал толгойтой байх ёстой. Ялангуяа ямар нэгэн хатуу хана руу орны толгой чиглээгүй нөхцөлд. Хатуу хана гэдэг нь хүнд ард талдаа уулын нөмөр нөөлөгт байгааг илэрхийлдэг. Мөн ор нь цонхтой хана руу чиглэсэн байж болохгүй. Хэрэв заавал тэгэж таараад байвал уг цонхондоо зузаахан хөшиг өлгөж өгөх хэрэгтэй.

Унтлагын өрөөний зохион байгуулалт

Унтлагын өрөөний стандарт

    Нэгэн Японы номонд ганц бие амьдардаг хүний орон сууцны интерьерийг хэрхэн хийж болох тухай бичсэн байдаг. Тэр номонд бичсэнээр нэг хүн 2.50 метр өргөн, 5 метр урттай, 1 цонхтой байранд амьдарч болох аж. Ер нь бол амьдрахуйц л хэмжээтэй байвал болдог байх нь тодорхой л доо. Гэхдээ хэмжээ багатай ч гэлээ интерьерээ орчиндоо тохируулан хийх хэрэгтэй гэж зөвлөжээ. Харин унтлагын өрөөний стандартыг ихэнхдээ зочид буудлууд мөрддөг гэнэ. Зочид буудлын хамгийн бага өрөөний талбай 15 м2 байдаг.
Ор

    Үнтлагын өрөөний хамгийн чухап тавилга бол мэдээж ор байдаг. Орыг сонгоход матрасс чухал нөлөөтэй. Ор нь өндөр (40см өндөр), нам (15-30 см өндөртэй), хөлтэй, хөлгүй, хөл нь дугуйтай, дугуйгүй гэх мэт олон янз бий. Ор хаана байрлах вэ гэдгээс унтпагын өрөөний тохижилт хамаарна.
Орны толгой хоймор буюу хойд зүгт чиглэсэн байвал сайн. Гэхдээ ороо хааш нь харуулж тавих нь гэрийн эзний хүсэл, өрөөний зохион байгуулалт, зайны хязгаарлалттай холбоотой. Ор заавал модон материалаар хийгдсэн байх албагүй ч модон байвал зүгээр. Үчир нь хүмүүс бид гар утас, радио, зурагт гэх мэт соронзон долгионы орчинд байдаг. Харин мод тэдгээрийг саармагжуупж зөөлрүүлж байдаг.

Хөшиг

    Унтлагын өрөөний хөшигний материал нь цаавуу бопон синтетик буюу нийлмэл эдээр хийгдсэн байдаг. Түүнээс гадна толь, даавуун гэсэн давхар хөшигтэй байвал зохимжтой. Толь нь нарны гэрлийг өрөөнд нэвтруүлснээр, байгалийн гэрлийг ашиглах бопомж бидэнд олгодог. Харин нийлмэл эдээр хийсэн бараан өнгийн хөшгийг нарны гэрлийг нэвтруүлэхгүйн тулд ашигладаг. Өөрөөр хэлбэл унтлагын өрөөнд хүн өдөр ч унтаж болно шүү дээ. Тэр үед гэрэл нэвтрүүлдэггүй бараан хөшиг хэрэг болно.
Гэрэлтүүлэг

    Орны хоёр талын тумбочкан дээр гэрэл байрлуулах нь тог хэмнэх ач холбогдолтой. Жишээ нь ном уншихын тулд бүхэл бүтэн өрөөний гэрлийг асаах шаардлагагүй. Мөн хажуудаа байгаа хүндээ саад болохгүйгээр юм унших боломжтой. Манайхан дүужин тааз, гэрлийн бурхүүл зэргийг тансаг, чамин хэрэглээ мэт ойлгодог. Энэ нь тог хэмнэх, хэрэглээний тав тухтай байдлыг ч хангах ач холбогдолтой байдаг. Унтлагын болон зочдын өрөөнд хэрэглээ бүрт зориулагдсан 3 төрлийн гэрэл, унтраалга байвал зохимжтой.

Ахуйн хэрэглээнд :
1 . Унждаг гэрэл /манайхан абажур гэж хэлдэг/.
2.  Ханын гэрэл
3.  Туслах гэрэл буюу шууд тусгалын биш далд дуүжин таазны цаана монтажлагдсан рефпексэн гэрэл болон цэгэн гэрлийг суурилуулдаг.

    Мөн зөөврийн болон ширээний гэрлийг өргөн ашигладаг. Гэр булээрээ ширээ тойрч суугаад хооллоход гэрэлтүүлгээ бүрэн ашиглах, харин телевиз үзэх тохиолдолд зөвхөн таазны туслах гэрлээ асаахад хангалттай. Таазны өндрөөс гэрэл, туүний бүрхүүлийн хэлбэр загвар шалтгаална. Тааз өндөр байх тусам унжсан, гоёмсог гэрлийн бурхүүл байвал зугээр. Гэхдээ яг орныхоо харалдаа гэрлийн бурхүүл хийх нь тохиромжгүй. Дээрээс унах гээд байгаа ч юм шиг эвгүй санагдах нь мэдээж. Ер нь гоё тансаг гэрлийн бүрхүүлуүдийг зочдын өрөөнд хийвэл тохиромжтой. Харин унтлагын өрөөнд даавуун болон янз бүрийн бүрхүүлтэй дугуй хэлбэртэй, классик загварын зөөврийн, болон ширээний гэрлүүд байвал тохиромжтой.

bottom of page