top of page

Бидний тухай

Эрхэм таны тав тухтай байдал, цаашлаад өөрийг тань илтгэх чухал зүйлийн нэг нь яахын аргагүй амьдран буй орчин юм. Тиймээс манай компани хувь хүн,албан байгууллагын захиалгыг авч, дэлхийн чиг хандлага, загвар дизайны зохицолдлогыг чадварлагаар интерьер дизайны үйлчилгээ үзүүлэх зорилготой үүсэн байгуулагдсан. Улмаар орчин үеийн технологийн давуу тал,чадварлаг, мэргэжлийн залуу боловсон хүчнээс бүрдсэн хамт олондоо тулгуурлан зөвхөн интерьер дизайны үйлчилгээ үзүүлээд зогсохгүй Экстерьер, График дизайн, Тайз засал,Шоу тоглолт, үзэсгэлэн яармаг зохион байгуулах түүний заал талбай, павилион зэргийн загварыг өнгө дизайны өвөрмөц шийдэлтэйгээр хийж гүйцэтгэхээр болж өргөжсөн. Мөн телевизийн нэвтрүүлэг, реклам, сонин сэтгүүл эрхлэн гаргах, фото гэрэл зураг, брэнд бүүк буюу сorporate design, лого шошго гаргах зэрэгт манай чадварлаг хамт олон мэргэшсэн гэдгийг дуулгахад таатай байна. Хэдийгээр саяхан өрхөө татсан шинэ залуу хамт олон ч бид энэ салбартаа багагүй хугцаанд ажиллаж, олон олон хэрэглэгчийн итгэлийг хүлээн найдвартай харилцагч нь болж чадсан. Цаашид ч энэ салбартаа амжилттай ажиллаж Монгол орны өнцөг булан бүрт "Амьд өнгө"-ийг мэдрүүлэхээр зорьж байна. Ямартай ч улс орныхоо өнгө төрхийг орчин үеийн урлагтай хослуулан өвөрмөц содон шинэлэг бүтээлийг танд мэдрүүлэх болно. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна.

Нийгмийн хариуцлага

Манай компань нь байгуулагдаад төдийлөн удаагүйч нийгмийн хариуцлагаа ухамсарлан үйл ажилгаа явуулж байна.​

Үүнд:  1. Органик колор буюу Амид эрүүл өнгө төрхийг нийслэл хот цаашлаад Монгол орны өнцөг булан бүрт хийж гүйцэтгэж буй    ажилууддаа эрүүл орчин, ногоон байгууламж, шинэлэг байдлыг эрхэм зорилго болгон ажилж байна.

           2. Ирээдүйн бидний залгамж халаа болох хүүхэд залуусыг урлаг гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэн зөв хүн болон төлөвшихөд зориулан дизайны бүх төрлийн сургалт явуулж байгаа бөгөөд төгсөгчид ажилын байраар ханган шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна.

           3.Орчин үеийн урлагын "Хөх нар" төв, "Photo MSG" групптэй хамтран залуу уран бүтээлчид шинэлэг бүхнийг эрэлхийлэгч залуучуудыг дэмжин орчин үеийн урлагыг Монгол орондоо хөгжүүлхээр гар бие оролцон зүтгэж байна.

Хамтран ажилдаг байгуулга

bottom of page