top of page

Зочид ирэхэд ямар дуу тавьж болох вэ?

Гэртээ найз нөхдөө урьж, хамтдаа хоол идэж оройг сайхан өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа бол одоо та бүхэнтэй хуваалцах гэж байгаа миний энэхүү зөвлөгөөг нэг хэрэгжүүлэх гээд үзэхийг зөвлье. Ихэнх гэрт зохион байгуулдаг цугларалт юм уу уулзалтын үеэр арын фонн болгож хөгжим тавибал тухайн үеийн уулзалтын уур амьсгалыг дулаахан таатай болгодог. Дараах дуунуудыг ашиглахыг зөвлөж байна. 80-аад оны үед бидний ээж аавын сонирхон сонсдог байсан Санремо-ын дуучид ОХУ-т 2004 онд ирж Оросын дуучидтай хамтран үнэхээр гайхалтай, дахин давтагдашгүй гэж хэлж болохоор тоглолтыг хийсэн. Итали дууны зарим хэсгийг орос хэл дээр орчуулан дуулсан нь зарим орос хэлтэй хүмүүсийн хувьд их л олзуурхууштай зүйл болсон. Уг тоглолтыг бүрэн эхээр нь худалдаж аваад үзвэл бүр л тохиромжтой. Хүмүүсийн сэтгэлд хамгийн их хүрсэн дуунуудыг сонгон дуулсан учраас уг тоглолтын дуу бүхэн таныг болон таны найз нөхдийг уйдаахгүй. Дараах дууны нэрсийн жагсаалттай ингээд танилцана уу. Мөн татаж аваад зочид хүлээж авах үедээ ашиглахыг зөвлье.

Ricchi e Poveri – Sara perche ti amo

Ricchi e Poveri – Acapulco

Ricchi e Poveri – Sei la sola che amo

Ricchi e Poveri – Ninna Nanna

Ricchi e Poveri – Cosa sei

Ricchi e Poveri – Mamma mia

Riccardo Fogli – Stori di tutti I giorni

Riccardo Fogli – Malinconia

Riccardo Fogli – Il treno per parigi

Mariella Nava – Les jeux sont faits

Mariella Nava – Carta Bianca

Albano – Volare

Albano – Liberta

Albano – Tu sultanto tu

Albano – Feliccita

Umberto Tozzi – Tu

Umberto Tozzi – Gli altri siamo noi

Umberto Tozzi – Gli innamorati

Anna Oxa – Di questo amore

Amedio Minghi – Cosi sei tu

Toto Cutugno – Il treno va

Toto Cutugno – Soli

Toto Cutugno – Il tempo se ne va

Toto Cutugno – Solo noi

Toto Cutugno – L’Italiano

bottom of page