top of page

Гэрлээр наадах урлаг

Гэрийн дотоод засал, чимэглэл тав тухтай орчныг бүрдүүлэхэд гэрэлтүүлэг 70 хувийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Германы дизайнер Инго Аурер “Гэрэл бол зөвхөн хэрэглээ төдийгүй хүнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэг” хэмээн онцолжээ. Түүний хэлсэн үг үнэн гэдгийг нотлох гэж оролдъё.  Гэрлэн чимэглэлээр янз бүрийн дүрслэл, донж төрхийг бүрдүүлж орон гэрээ гоёж болно. Интерьерийн өнгө гэрэлтэй шүтэлцэж өрөөний хэмжээ өөр харагдах нь бий. Тухайлбал, өрөөний гол өнгө цайвар бол гэрэлд саруулхан болж, гэрэл бүдэгрэх тусам өрөө жижиг санагдах болно.


   Гэрийн тавилга, ханын цаас гээд өрөөнд байгаа бүх зүйлийн өнгө гэрэлтүүлгээс болж өөр, өөр харагддаг гэдэгтэй санал нийлэх үү? Дэлгүүрээс улаан хүрэн өнгийн ханын шүүгээ аваад иртэл танай гэрт хар харагдах вий. “Дэлгүүрт байхдаа гоё харагдаад байсан атлаа гэрт яагаад онцгүй харагдаад байгаа юм бол оо?” гэсэн асуулт төрнө. Шалтгаан нь ердөө л гэрэл. Тиймээс ямар нэг сонголт хийхийн өмнө гэрэлтүүлгээ бодолцохоо мартав аа. Шалны өнгө, шинэ хивс, ханын цаас авах гэж байгаа бол заавал өдөр, нарны гэрэлд өнгийгнь хараарай. Та гэрэлтүүлгийг ширээний, таазны, ханын, шалны, босоо, дүүжин гээд олон хувилбараас сонгох боломжтой бөгөөд хэлбэрийн хувьд од, нар, цэцэг, сар, өнгөний хувьд шар, цагаан, улаан гээд хязгааргүй боломж бий.
   Гэрлээ тооцоолоогүйгээс болж багагүй төвөг учрах ч өө сэвийг гэрэлтүүлгийн тусламжтай дарах нь бий. Ханын цаасны өнгө, өрөөний тавилгатай авцалдахгүй бол гэрлээр зохицуулж болно. Ердийн 100 лааны гэрэлд дулаан өнгөтэй юмс аятайхан харагддаг, харин нил ягаан, хөх өнгө тааламжгүй харагддаг.

   Мөнгөлөг гэрэлд улаан, улбар шар зүйл бараан саарал харагддаг бол натрийн чийдэнд шар өнгө цэвэр харагддаг. Аливаа өнгийг гажилтгүй харуулдаг, ямар ч өнгөтэй сайн тохирдог гэрэл бол өдрийн гэрэл буюу сүүн гэрэл юм. Олон өнгийн, эсвэл гөлгөр гадаргуутай эдлэлд гэрэл шууд тусвал өнгө нь эрс ялгарч харагдахаас гадна эргэн тойронд байгаа өөр өнгийг ойлгож идэвхтэй, хөгжилтэй байдал үүсгэдэг. Өдрийн гэрэл оффист тохиромжтой. Гэрт бол юм урладаг, эсвэл ажлын өрөөнд тавьж болно.

   Хөх туяатай гэрэл нь бүх зүйлийг нарийн харахад тустай ч арьсыг хэт цонхигор харагдуулдаг. Харин шар өнгийн гэрэл зочны өрөөнд нэн тохиромжтой хувилбар. Зөөлөн гэрэл нь арьсны өө сэвийг нуун, үсний өнгийг тодруулдаг увидастай. Тод цагаан гэрэлд хүнсний бүтээгдэхний өнгийг нарийн тодорхойлоход тустай учраас гал тогооны өрөөнд тохирно. Хүүхдийн өрөөнд ногоовтор гэрэл тавьж болно. Муугүй сонголт. Энэ өнгө тайвшруулах нөлөөтэй учир өдрийн турш юуг ч юм хийж ядарсан хүүхдийн нүд, сэтгэхүйд таатай нөлөө үзүүлнэ. Бүдэг гэрэл бол унтлагын өрөөндөө зохицох шийдэл.

   Бүдэг гэрэл биеийн өөг дарагдаг тул галбиртаа эргэлздэг хүмүүс улаан гэрэлтүүлэг сонгоорой. Нэмж хэлэхэд, гэрэлтүүлгийг юунд ашиглаж байгаагаа бодолцон сонгох хэрэгтэй. Чийгтэй, халуун орчинд (угаалгын өрөө, саун, авто угаалгын газар, чийдэн чийгнээс хамгаалах бүрхүүлтэй байх ёстой бөгөөд халуунаас үүсэх уурнаас холдуулж, хананд байрлуулдаг. Танай усны өрөөний гэрэл таазны голд бус хажуугын хананд байгаа биз. Мөн битүү, цагаан бүрхүүлтэй байдгыг санаж байгаа биз дээ. Зүгээр ч нэг ингэж шийдээгүй юм шүү.

   Гэрлийн бүрхүүл ч эдлэлийн өнгийг өөрчилдөг. Шар туяатай гэрэлд шар өнгө тод, хөх цайвар, цэнхэр өнгөтэй зүйл ногоон туяатай, улаан өнгө тодорч, цагаан өнгө шаргал болдог. Харин ийм орчинд ягаан өнгө тун тохиромжгүй, бүр муухай харагдна. Ажлын өрөө болон номын сангийн гэрлийн бүрхүүл цацруулагчтай, тунгалаг байвал тохиромжтой.
Зохиомол гэрлээс гадна нарны буюу байгалийн гэрэл ашиглан гэрэлтүүлэг хийж болно. Нэвт гэрэлтэх материалаар хийсэн хөшиг, зүймэл цонх, өрөөний дотор талын чимэглэлд байлгалийн гэрэл тун нийлэмжтэй харагддаг. Эцэст нь хэлэхэд дотоод тохижилтод олон өнгийн гэрэлтүүлэг зохимжгүй учраас татгалзаарай.

Ханын гэрэл

Доошоо тусгалтай, ханын гэрлийг заавал ямар нэг зүйлд онож тусахаар бодож байрлуулаарай. Ингэхдээ гэрлийг хүний харааны түвшнээс арай дээр байрлуулж, харааны түвшинд гэрэлтүүлэх зүйлээ байрлуулах нь тохиромжтой. Бараан өнгийн зүйлд хурц гэрэл, цайвар өнгийн эдэд бүдэг гэрлийн тусгал тохирно.

Гадна гэрэлтүүлэг

Зуслангийн байшингаа бусад айлын байшингаас өвөрмөц харагдуулахыг хүсвэл урд хэсгийн зүлгэн дээр, нам байрлуулсан гэрэл тун тохиромжтой. Цагаан мөөгийг санагдуулам маш сайхан харагддаг. Дээврийн хэлбэр дагасан байрлалтай гэрэлтүүлэг ч бас сайхан харагдахаас гадна байшингийн чинь хэлбэр хэв маягийг улам тодруулна.

Довжоон дээр заавал гэрэл байрлуулах ёстой гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Харин танай хаалга хонхтой бол хонхтой талдаа, эсвэл хаалганы бариултайгаа харалдаа байрлуулсан нь дээр.

Эрчим хэмнэлттэй гэрэл гэж юуг хэлэх вэ?

Зөв гэрлийг гэрэлтvvлэх хэрэгслийн гэрэл гаргалтын тvвшин, өнгө vvсгэх чанар, гэрлийн өнгө ялгаралт зэргийг оновчтой сонгох замаар гаргана.

Зөв цагт гэрэлтvvлэх гэдэгт гэрэлтvvлэх орон зайд хvн байхад л, шаардлагатай цагт нь гэрэлтvvлэхийг ойлгоно.

Зөв газрыг гэрэлтvvлэх гэж гэрэлтvvлэх орон зайн тодорхой гэрэлтэлт шаардаж байгаа гадаргуу, орон зайд гэрлийг өгөхийг хэлнэ.

 

Ерөнхийд нь хэлэхэд vр ашигтай гэрэлтvvлгийг  хоёр хувьсагчийг, тухайлбал гэрэлтvvлэх хэрэгслийн суурилагдсан цахилгаан чадал, тvvнийг асаах цаг хоёрыг хамгийн бага байх нөхцлийг бvрдvvлэх замаар хангана.

Байгалын гэрлийн нэвтрэлт ба удирдлагын системийн тусламжтайгаар шаардлагатай vед нь хангалттай гэрэлтэй байлгах, өөрөөр хэлбэл гэрэлтvvлгийн системийг асаалттай байлгах хоногийн хамгийн бага хугацааг бvрдvvлэх болгоно.

Гэрэлтvvлгийн системийн бvрэлдvvн хэсгvvдийг зөв сонгож суурилуулах, тэдгээрийг зохистой ашиглах нөхцлийг бvрдvvлэх замаар уг системийн энергийг гэрэлд vр ашигтай хувиргах процессийн оновчлолыг хийж тухайн газарт шаардагдах гэрэлтvvлгийн системийн хамгийн бага суурилагдсан хvчин чадлыг тогтооно. Өөрөөр хэлбэл гэрэлтvvлгийн системийн ашигт ажиллагааг гэрлийн шил, гэрэлтvvлэгч, балласт гэсэн vндсэн бvрэлдхvvн хэсгvvдийн тусламжтайгаар дээшлvvлнэ.

 

Энд байгалын гэрлийн нэвтрэлт ба удирдлагын систем сайтай гэрэлтvvлэгийн системийн зөв зохицол цахилгаааны хэрэглээг 30-70% бууруулдаг, гэрэлтvvлгийн систем суурилуулсан орчингийн цэвэр байдал, гэрэлтvvлэгчийн төрөл зэргээс хамаарч хуримтлагдсан тоосжилт, бохирдол 5-30% гэрлийн алдагдлыг бий болгодог гэдгийг тэмдэглэж байна.

bottom of page