top of page

Зочид ирэхээс өмнө яаж хурдан цэвэрлэгээ хийх вэ?

Хэрвээ гэр чинь бохир биш бол цэвэрлэх гээд хэрэггүй. Зочид ирэх гэж байгаа үед бусад зүйлдээ зарцуулах цагаа хэмнэхийн тулд үүнийг санах нь их чухал.

 

1. Нэг сагс олоод өрөөнүүддээ байгаа илүү дутуу зүйлсийг цуглуулаад ав. Тэгээд тэр сагсаа шүүгээндээ ч юм уу ямар ч л байсан зочид олж харахааргүй тийм газар нууж орхи.

 

2. Дараа нь зочдын ашиглах угаалгын өрөөгөө цэвэрлэ. Маш хурдан арчиж зүлгэхийг нь арчиж зүлгээд, аятайхан харагдуулахын тулд лаа асаагаад тавьчих. Энэ өрөөнд л зочид хамгийн их тухлаж, ганцаараа цагийг өнгөрөөнгөө өрөөн дотрохыг сайн ажиглана гэдгийг санах хэрэгтэй.  

 

3. Дараагаар нь зочдын суух гол өрөөгөө тоос сорогчоор соруулаад, дэрнүүдээ хөвсгөр болгож тавь.

 

4. Нүдэнд өртөхүйц замбараагүй бусад өрөөнүүдийнхээ хаалгыг хаа.

 

5. Хэрвээ оройн цагаар зочид ирж байгаа бол гэрэлнүүдээ асаалттай байлгаж өнгө нэмэх хэрэгтэй. Хэрвээ өдрийн цагаар бол хөшиг болон халхавчнуудаа нээж орхих хэрэгтэй. Өрөө гэрэлтэй байх тусмаа цэвэрхэн харагддаг. 

 

6. Хамгийн сүүлд нь усан дотор сармис юм уу шанцай хийн буцалгаж гэртээ аятайхан үнэр оруулах хэрэгтэй.

bottom of page